“УОК, ЭМЯ-наас хөл хорио тогтоох шийдвэр гаргаагүй“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:UOK/Hul horio.jpg

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн яам болон УОК-оос хөл хорио тогтооно гэсэн шийдвэр огт гаргаагүй. ЭМЯ-ны зүгээс аль болох хөл хорио тавихгүй, хичээл сургуулийг эхлүүлэх зорилготой байгаа. Үүнд эцэг, эхчүүдийн хариуцлага чухал" гэлээ.