Өмнөговь аймгийн хоёр суманд газар хөдлөлт болжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/ааа/unnamed.jpg

Өчигдөр буюу наймдугаар сарын 25-нд Өмнөговь аймгийн Сэврэй болон Баян-Овоо сумдад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Шургуул” гэдэг газар наймдугаар сарын 25-ны өдрийн 18:11 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 18:19 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн аж.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн “Бударгана” гэдэг газар наймдугаар сарын 25-ны өдрийн 20:51 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:00 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.