“Андлалын өргөө“-ний асуудлаар БОАЖЯ мэдээлэл хийнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/ааа/823/239177736_1144327989389821_2963124482011981612_n.jpg

Удаан хугацааны турш барилгын ажил нь зогсонги байдалд ороод байсан "Андлалын өргөө"-г өнөөдөр нураасан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тус асуудалтай холбогдуулан БОАЖЯ-аас мэдээлэл хийхээр болжээ.

Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар баригдаж эхэлсэн “Андлалын өргөө” цогцолборын гүйцэтгэгчээр шалгараад байсан "Хос санаа" ХХК ажлаа зогсоож, цаашилбал компаныг хар жагсаалтад оруулж, улсаас төсөлвлөсөн мөнгийг эргэн төлүүлэх шийдвэр гарсан билээ.

Ингэхдээ “Андлалын өргөө” хөшөөний зураг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэмбилэг агсны бүтээл бөгөөд хөшөөний одоогийн зургийг сошиалд тавьж, зураачийн нэр хүндэд халдаж байгаа нь талийгаачийн гэр бүлд эмзэг туссан байна. Тийм учраас оюуны өмчийг ашиглуулахаас татгалсан байдаг.