БШУЯ: МҮИС гэдэг нэрийг буцааж авна

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
30
legacy:tanilts/МҮС.jpg

Монгол Улсын Их сургууль /МУИС/ болон Монголын Үндэсний Их Сургуулийн /МҮИС/ хооронд нэрний маргаан үүсээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. Орон нутгаас ирж буй элсэгчид Монголын ууган их сургууль болох Монгол Улсын Их Сургуультай андууран МҮИС-д элсэх тохиолдол ч гарсан байдаг.

Тэгвэл өнөөдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг хүргүүллээ. Тэрбээр "Монголын Үндэсний Их Сургууль гэдэг нэрийг буцааж авна. Энэ нь хоёр үндэслэлтэй. Эхнийх нь Монголын үндэсний их сургууль гэдэг нэрээр дэлхийд гарахад их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн ихээр хойш нь татаж байгаа асуудал байна.

Харин нөгөө нэг нь элсэж байгаа хүүхдүүдэд төөрөгдөл үүсэж байна. Энэ нэрийг МҮИС-ээс буцааж авна. Энэ бол Монголын төрийн өмч, ард түмний өмч юм. Улсын Их Хурал, Засгийн газарт өргөн барьсан. Монголын Үндэсний гэсэн нэр авахыг хориглож, мөн эрх зүйн зохицуулалт хийж байна" гэлээ.

Х.Умаахан

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    uj2021/08/26

    zuv shuuu

  • З
    Зочин2021/08/26

    Хувийн компани, том жижиг ямар ч луйварчид үндэсний гэсэн үгийг хэрэглэх ёсгүй. Хожуу ч гэсэн ухаарч буй нь сайн хэрэг. Гэхдээ мөнгөний өмнө сөгдөж, мафын өмнө бөхөлзсөн сайд дарга нар хулгайчид, луйварчдаа өмгөөлөн хамгаалдаг болохоор тэр сургуулийн эзнийг яах ч үгүй л болов уу. Тэр сургуулийг хаасан ч болно доо.

  • З
    Залаилан2021/08/26

    Анхнаасаа МҮИС гэж нэрийг ашиглаад залилж маш их залуучуудыг 3,4 жил хавтас зарж баяжсан. Маш муу сургалттай, хэдэн зуун цагийн багшаар хулхи курс аятай хичээллэсэн болж Дээд сургуулийг Гутааж бгаа сургуульдаа.