АТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг албан тушаалын хэргээр шалгаж, гэрээс нь их хэмжээний мөнгө хураажээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
40
legacy:240646550_444858339991405_2838551253978434386_n.jpg

АТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, АТГ-ын албан хаагчид Ц.Ганхүүгийн амьдарч байсан гэр болон ойр дотны хүмүүсийн гэрт нь нэгжлэг хийж, гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө валют зэргийг хураан авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Ц.Ганхүү нь 2015 оноос Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын албыг 2015 оноос хойш хашиж байгаа бөгөөд Зайсангийн аманд “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” хотхонуудыг хамаарал бүхий хүмүүс нь барьсан гэх мэдээлэл байна.

Үүнтэй холбогдуулан Ц.Ганхүүг Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд удирдах алба хашиж байсан нь дээрх хотхонуудыг барихад барилгын газар олголт болон барилга барихад шаардагддаг тусгай зөвшөөрлүүдийг авахад нөлөөлсөн, мөн мөнгө угаасан, албан тушаалын байдлаа ашигласан, хахуульд зуучласан гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа гэнэ.

Г.Лхагвадорж

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    За тэгээд зөвшөөрөл, гэрчилгээ олгодог Төрийн байгууллагуудын мэргэжилтнээс ахуулаад хэцүү дээ

  • З
    Зочин

    Дэд захирал Одбаяр бол СХД архитектор байхдаа хясан боогдуулах замаар маш их авилгал авдаг байсан. Түүнийг шалгаж шоронд илгээх хэрэгтэй.

  • Э
    ЭХ ОРНЫ НҮҮР ЦАРАЙ ШҮҮ

    АТГ СЁАЙН АЖИЛЛАЖ БАЙНА ХАРИН ШҮҮХ ХЭРХЭН ШИЙДЭХ БОЛ. ЕР НЬ МОНГОЛД АЛБАН ТУШААЛЫГ ХӨРӨНГӨЖИХ ХЭРЭГСЭЛ БОЛГОХ ҮЗЭГДЭЛ НИЙГМИЙН ҮЗЭГДЭЛ БОЛЖЭЭ. НААД ЗАХЫН ХҮНЭЭС ИЙМ ЮМ ХАРАГДАЖ БАЙНА. ЭНЭ УЛС ХӨГЖИХ ҮҮ. БҮХ Л ШАТАНД ХАВТГАЙРЧЭЭ,ЯАНАА МОНГОЛД ХӨГЖИЛ БАЙНА УУ. ЯАРМАГИЙГ ХАР ШИНЭ ОЛОН БАЙР ХОРООЛОЛ БАРИГДАЖ БАЙДАГ ЭНЭ ДОТОР УЛСЫН СУРГУУЛЬ НЭГ Ч БАЙХГҮЙ,ГАЗАР ОЛГОДОГ ХҮМҮҮС НЬ ГАЗРАА МӨНГӨӨР ӨГСӨН.УЛСЫН СУРГУУЛЬ БАРЬЯА ГЭЖ ХЭН МӨНГӨ ӨГӨХ ҮҮ. ИЙМ Л БАЙНА.

  • З
    Зочин

    Газрын албаныхан бүгдээрээ газрын наймаачид тэд өөрсдийн танил тал ах дүүсээрээ дамжуулан газрын далд наймааг цэцэглүүсэн бүгдийг нь шалга.