ТАНИЛЦ: Нийслэлд ажиллаж буй шинжилгээний зургаан цэгийн байршил

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Oyun-Erdene Zandanshatar/pcr shinjilgeenii tseg/shinjilgee.jpg

Сургууль, цэцэрлэгийн байрыг чөлөөлж байгаатай холбогдуулан Баянгол дүүрэгт байрлах шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдсөн. Тодруулбал, 3-4-р хорооллын эцэст шинжилгээ авч байсан бол одоо "Эмүжин" төвд авч байгаа билээ. Тэгвэл, Өнөөдөр ажиллах байнгын болон явуулын цэгийн байршлын мэдээллийг хүргэж байна.

Шинжилгээний цэгүүдэд 09:00-12:00 цагийн хооронд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Байршлуудын хувьд:

Баянгол дүүргийн “Эмүжин” төв /“Өргөө” кинотеатрын урд “Петровис” ШТС-ын баруун урд талд/

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг цэгийн үйлчилгээ /100 айл “Жоби” төвийн зүүн талд/

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг /СУИС-ийн замын урд

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хашаан дотор/

Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол

Сонгинохайрхан дүүргийн 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбай.