Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/ааа/Dugaar.jpg

Энэ амралтын өдрүүдээр буюу наймдугаар сарын 28, 29-нд тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийхээр болсон. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.