Энэ амралтын өдрүүдэд нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 22 сек
00
legacy:ads/ааа/176173861_1800222833493610_924756587298905484_n.jpg

Наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахаар болоод буй.

Мөн тус амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орж байгаа аж.

Өөрчлөлт орж буй чиглэлүүдийг танилцуулья.

Ч:1 5- Шар – Офицеруудын ордон

Ч:2 Шархад - МУБИС - 3,4-р хороолол

Ч:3 Зүүн салаа – Халдварт

Ч:7 Нисэх-МУБИС-Ард КиноТеатр

Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг Төв

Ч:18а 3,4-р хороолол-Ард кино театр -ТЭЦ 3

Ч:18б 3,4-р хороолол –ТЭЦ 3-Цэцэг төв

Ч:19а Цагаан даваа-Офицеруудын ордон -32 тойрог

Ч:19б Цагаан Даваа –Сансар –Офицеруудын ордон

Ч:23 Чингэлтэй ЗүрхУул -МУБИС-Цэцэг төв

Ч:28 Сэлх-7 Буудал-Ард

Ч:29 Сэлбэ-МУБИС-Вокзал

Ч:30 Жанжин клуб-МУБИС-Ард кино театр

Ч:34 Шархад-Сансар-Цэцэг төв-ТЭЦ 3

Ч:37 Улаанхуаран-4-р хороолол

Ч:40 Мах Импекс-Тэнгис-Улаанхуаран

Ч:43 Баянхошуу-Ард-Бөмбөгөр

Ч:47 Орбит-Ард кино театр

Ч:48 Зүүн салаа -Чингэлтэй-МУБИС

Ч:50 Улаанхуаран - Мишээл

Ч:51 3,4-МУИС-Дүнжингарав

Ч:52 3,4-Тэнгис-Зайсан

Ч:53 Яармаг-АРД кино театр

Ч:55 Зайсан –Дэнжийн 1000-ЗГАБ-СоготГу

Ч:57 Улаанчулуут-Их наран -МУИС

Ч:58 Мишээл-3,4 хороолол

Ч:59 ХМК – Офицеруудын ордон

Ч:61 Мишээл-120 Мянгат-Офицеруудын ордон

Ч:63 Хан Хилс –Ривер Гарден –Цэцэг Төв-МУБИС

Ч:66 Зайсан –Цэцэг төв-11-р хороолол

Ч:69 Зунжин-7 буудал-Ард-ТЭЦ3

Ч:70 ТЭЦ 3-Бөмбөгөр-Ард кино театр

Ч:72 Богд хан-Зайсан –Сүхбаатарын талбай

ХО:2 Шарга морьт-Дүнжингарав

Т:2 5Шар~ОФИЦЕР~Ботаник

Т:5 Офицеруудын ордон~III,IV Нийтийн тээврийн үйлчилгээний газар