Сэрэмжлүүлэг: Завхан аймагт суудлын автомашин онхолдож, гурван хүн амь насаа алджээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/10/f1e1b5ddf224db64875b8501c8b3cd00.jpg

Өнгөрөгч наймдугаар сарын 26-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 340 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 252 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 2 хүн гэмтэж, орон нутагт 1 хүн гэмтэж, 4 хүн нас барсан.

Осол хэрэг

Дорноговь аймагт суудлын автомашин онхолдож жолооч амь хохирсон.

Завхан аймагт суудлын автомашин онхолдож жолооч зорчигч 3 хүн амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

-Гэмтсэн хүн:

Явган зорчигч-2

-Ослын хэлбэр:

Гарцтай- 2

Явган зорчигч автомашинд мөргүүлэх -2

Орон нутаг:

-Гэмтсэн хүн:

Жолооч-2

Зорчигч- 2

Явган зорчигч-1

-Ослын хэлбэр:

Мотоцикл-1

Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1

Онхолдох-2