Сураггүй алга болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/7.24/219931213_1730592073795246_6374288818936173552_n.jpg

Өнгөрсөн долдугаар сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газраас сураггүй алга болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрэн хайх ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн харьяат 32 настай Н нь сураггүй алга болоод сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа юм.

Албан хаагчид өчигдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Зүрх-Уул” орчмын зуслангийн бүсэд явганаар 7 км-т, автомашинтай 26 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 17:00 цагийн орчимд эрлээ зогсоож, өнөөдөр дахин эрэн хайх ажиллагаагаа 06.00 цагаас эхлүүлсэн байна.