Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа болж буй ЦЭГҮҮД
00

Энэ амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.
Тодруулбал,
Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/,
Улсын их дэлгүүрийн урд талбай,
Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/,
Д.Сүхбаатарын нэрэмжит талбай,
Бөхийн өргөөний хойд талын талбай,
Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.



