Т.Рэнцэнбадам 675 км гүйж, Улаанбаатар хотод ирлээ

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:post/8.13/NewFolder/NewFolder/Screen Shot 2021-08-28 at 11.44.17.png

Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилээс умард хил хүртэл 1100 км-ын холын гүйлт хийж байгаа. Тэрбээр замынхаа 61 хувь буюу 675 км-ыг туулсан өнөөдөр Улаанбаатар хотоор дайран өнгөрч байна. Түүнийг Улаанбаатар хотод угтан авах ажиллагааг ХХЕГ-аас зохион байгууллаа.

Тэрбээр үргэлжлүүлэн гүйх бөгөөд ирэх есдүгээр сарын 17-нд хилчдийнхээ баяр өдөр хойд хилд бариандаа орох юм.

Ингээд ХХЕГ-ын удирдлагууд түүнд баяр хүргэж амжилт хүслээ.