ЭМЯ: 2414 хүнээс халдвар илэрч, 3 хүн нас баржээ

COVID-19
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:ads/янжка зураг/вакин/0000.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2414 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 618 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1796 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 3 хүн нас барж, нийт нас баралтын тоо 927 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 7988

-Хүндэвтэр 3786

-Хүнд 1052

-Нэн хүнд 207 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 13033 хүн эмчлүүлж байна. Үүнээс 1919 хүүхэд, 415 жирэмсэн эмэгтэй байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2332 хүн эдгэжээ.