Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ПАРАЛИМП: Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөө барилдана
Токио-2020UBn teamУнших: 1 мин
00

Японы нийслэл хотноо болж буй "Токио-2020" Паралимпын XVI наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг жинд барилдаж байгаа Н.Алтанцэцэг Америкийн бөхийг цэвэр яллаа.
Тэрбээр АНУ-ын жүдоч Дэвис Катле-тэй хүч үзэн цэвэр ялж, хүрэл медалийн төлөө Бразилын жүдоч М.Эмеричтай барилдана. Манай бөх Н.Алтанцэцэгийг эхний тойрогт ялсан Казахстаны бөх Байбатина Зарина хоёрдугаар тойрогт Италийн бөх Коста Каролинаг цэвэр ялж аваргын төлөө барилдахаар болов.



