Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хуучин хуваарийн дагуу үргэлжилнэ
00

Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдээр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Тэгвэл өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хуучин хуваарьтаа орж байна. Жишээ нь,
Даваа гаригт 1, 6-аар төгссөн
Мягмар гаригт 2, 7-оор төгссөн
Лхагва гаригт 3, 8-аар төгссөн
Пүрэв гаригт 4, 9-өөр төгссөн
Баасан гаригт 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй.
Харин бямба, ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.


