Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдээр буюу наймдугаар сарын 28,29-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 543 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 388 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7 хүн гэмтэж, орон нутагт 6 хүн гэмтсэн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
-Гэмтсэн хүн:
Явган зорчигч-1
Зорчигч-3
Жолооч-3
-Ослын хэлбэр:
Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1
Хоёр автомашин мөргөлдсөн-4
Унадаг дугуй автомашинтай мөргөлдсөн-1
Мотоцикл автомашинтай мөргөлдсөн-1
Орон нутаг:
-Гэмтсэн хүн:
Жолооч-3
Явган зорчигч
-Ослын хэлбэр:
Мотоцикл- 2
Явган зорчигч автомашинд мөргүүлэх -3
Онхолдох-1
Үл хөдлөх зүйл мөргөсөн-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 147 зөрчил илрүүлсний 105 нь нийслэлд, 42 нь орон нутагт илэрчээ.



.webp)