Э.Содномпилжээ: Ээж минь та ямар их баярлаж байгаа бол оо

Токио-2020
umaahanУнших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/08 30/со.jpg

Өнөөдөр болж байгаа Паралимпын хүндийг өргөлтийн тэмцээний 107 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн орж Паралимпын дээд амжилтыг тогтоосон Э.Содномпилжээ өөрийн сэтгэгдлээ илэрхийллээ.

Тэрбээр, "Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. ээж минь та ямар их баярлаж байгаа болоо" хэмээсэн байна.