ЭМЯ: Өнөөдөр 3696 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа

COVID-19
umaahan
Унших: 1 мин
00
legacy:2025/08/yaamcopy.jpg

Сүүлийн 24 цагт 3696 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ. Бүртгэгдсэн халдваруудын 1028 нь Улаанбаатарт, 2668 нь орон нутагт байна. Өнгөрсөн хоногт 41-80 гаруй насны дөрвөн хүн нас барснаар коронавирусийн халдварын улмаас эндсэн хүмүүсийн тоо 948-т хүрэв.

Өнгөрөгч хоногт 2644 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь

Хөнгөн 11026
Хүндэвтэр 4430
Хүнд 1332
Нэн хүнд 222 хүн эмчлүүлж байна.