“Голомт констракшн“-ы барьж буй барилгад гал гарчээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/8.14/50629934_1918698734845311_8105095696962551808_n.jpg

“Голомт констракшн” ХХК-ийн барьж буй 12 давхар барилгын гадна дулаалгын хөөсөнцөр шатжээ. Тодруулбал, өчигдөр 22.00 цагийн үед галын дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан барилгын гадна дулаалгын хөөсөнцөрийг 10 минутын дотор унтраасан байна. Улмаар утаажилтын бүсээс 16 иргэнийг гаргажээ.