“Олимпт намайг ялсан ОХУ-ын тамирчинтай даагаа нэхэж, тулалдмаар байна“

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Olimpic games/tsendbaatar/224594653_192284419545055_8979198795985948175_n copy.jpg

МУГТ Э.Цэндбаатар Монголын үндэсний олимпын хороонд өөрийн ДАШТ-д оролцох хүсэлтээ гаргаж байгаа билээ. Тэрбээр "Би өнөөдөр өөрийнхөө ранкыг үзлээ. 60 кг жиндээ Азидаа нэгдүгээр байранд, дэлхийд хоёрдугаар байранд бичигдэж байна. Токио-2020 олимпт намайг ялсан ОХУ-ын тамирчин миний 60 кг жинд оролцохоор болсон. Түүнтэй даагаа нэхэж, тулалдмаар байна. Би ДАШТ-д оролцохын тулд өөрийн зүгээс хийж болох бүхий л гарц гаргалгааг хайж байна. ДАШТ-д оролцож, алтан медалийг нь авмаар байна. Монголын ард түмэнд өгсөн амлалтаа зөрчихгүй. Өөрийнхөө хэн болохыг харуулмаар байна" хэмээн ярилаа.