“ББСБ“ байгуулна хэмээн Япон иргэдийн 4.5 тэрбум төгрөгийг залилсан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ

 Хууль эрх зүй
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:4 gishuun tudgelzuulne/8  4/tsagdaa.jpg

Монгол Улсын иргэн Б нь Япон Улсын хоёр иргэний их хэмжээний мөнгийг залилсан байна. Тодруулбал, Б нь "Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллаж ашиг өгнө, компани байгуулахад мөнгө хэрэгтэй" хэмээн хэлж Япон улсын иргэн Т-аас 4.1 тэрбум төгрөг, Н-ээс 423 сая төгрөг залилжээ.

Тиймээс Б-г мөнгө угаасан үйлдэлд буруутган Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.