Талибанчууд гэмт хэрэгтнүүдийн цогцсыг олны нүдэн дээр талбайд дүүжилжээ

Дэлхий дахинд
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:post/9.26/ea8af7e5ddc04a82bdf5252846f0a2bc_18 copy copy.jpeg

Афганистаны баруун хязгаарын төв Херат хотын гол талбайд Талибанчууд дөрвөн гэмт хэрэгтний цогцсыг дүүжилж, олон нийтэд үзүүлжээ. Тодруулбал, Афганистаны сошиал ертөнцөд тарсан дүрс бичлэгт хувцас нь цусанд будагдсан дөрвөн эрэгтэйн цогцсыг өргөгч машинаас дүүжилсэн байгааг харуулсан байна.

Сануулахад, Афганистаний засгийг эзлээд буй Талибанууд гэмт хэрэгтнүүдийг олны өмнө цаазлах, гар хөлийг нь тайрах ялыг сэргээх болсноо мэдэгдээд байсан.

Тухайлбал, Талибан хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг, Исламын хуулийг хатуу дагагч гэгддэг Мулла Нооруддин Тураби Афганистанд нийтийн өмнө цаазаар авах, гар тайрах шийтгэлийг сэргээхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн юм.

Талибануудын засаглалын үед буюу 1996-2001 оны хооронд цаазын ялыг хохирогчийн гэр бүлийн хэн нэг нь гэмт хэрэгтний толгойд буу тулган буудах аргаар гүйцэтгэдэг байжээ. Мөн хулгай хийсэн этгээдийн гарыг олны нүдэн дээр тайрдаг байв. Харин дээрэм хийсэн бол гар, хөлийг нь хамт тайрдаг байсан аж.