Олимпын хувцас урласан “Мичел Амазонка“ ХХК-ийг 10 сая төгрөгөөр урамшууллаа

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/218101002_341559950792231_710890538040590010_n.jpg
legacy:Olimpic games/218165674_559630222118138_1577459604116567193_n.jpg

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид, “Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд өнөөдөр шагнал гардуулав.

Энэ үеэрээ “Токио-2020” зуны олимп, паралмпийн наадамд оролцсон Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний ёслолын болон бэлтгэлийн хувцасны иж бүрдлийг үйлдвэрлэн нийлүүлсэн үндэсний үйлдвэрлэгч "Мичел Амазонка" ХХК-ийн хамт олонд төлөөлж захирал Ч.Мөнхжаргалд 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж гардуулсан байна.