Т.Баярхүү: 10 дугаар сарын 1-нээс хөл хорио тогтооно гэдэг нь ташаа мэдээлэл

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:UOK/Hul horio.jpg

УОК-оос гаргасан албан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Манай улсын хувьд вакцинжуулалтын I тун 69.2 хувь, II тунгийн хамрагдалт 65.4 хувьтай үргэлжилж байна. ийм нөхцөлд Засгийн газар, УОК-оос ААН, байгууллагуудын үйл ажиллагааг аль болох хэвийн горимоор явуулах, хөл хорио хатуу хязгаарлалт тогтоохгүй байх бодлого шийдвэрийг барьж байгаа. Зарим албан бус эх сурвалжаар аравдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох гэж байгаа талаар ташаа мэдээлэл явж байна. Иймд аливаа мэдээлэлд албан ёсны эх сурвалжаас авч байгаарай" гэлээ.