Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ОБЕГ: Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
00

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн Цагаан нуга гэдэг газарт ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг өчигдөр буюу долдугаар сарын 27-ны өдрийн 14:17 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах аврах 75 дугаар ангийн алба хаагчид, байгаль хамгаалагчид, сумын иргэд ажиллаж, 16:50 цагт цурманд оруулан унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нийт 6 га орчим талбай шатсан талаар албаныхан мэдээллээ.



