Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Охин руугаа галын хайч шидэж, нүдийг нь гэмтээжээ
00

Дорнод аймгийн Хэрлэн сумын наймдугаар багийн Зүүн Өлзийт гэх газарт аав нь өсвөр насны хүүхдээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, 36 настай эрэгтэй М нь 14 настай охин Н-ын нүүр рүү галын хайч шидэж, гэмтээсэн ба охины зүүн нүд, нүүр гэмтсэн байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Дорнод аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа" гэлээ.



