СУРВАЛЖИЛГА: Цахим систем нь гацсан тул иргэд торгуулиа төлөхөөр арга буюу нэг цэгийн үйлчилгээнд очиж ачаалал үүсгэж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 36 сек
180
legacy:neg tseg/1.jpg

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс төрийн олон төрлийн үйлчилгээг авах боломжтой байдаг. Хүний хөлд байнгын дарагдаж байдаг газар гэж хэлж болно. Харин ойрын өдрүүдэд улам ч ачаалалтай болжээ. Учир нь Өршөөлийн хуульд хамрагдаж, үлдсэн торгуулиа төлөхөөр ирсэн жолооч нар урт дараалал үүсгэж байна. Биднийг Дүнжингарав худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний газарт ирэхэд хүмүүсийн бөөгнөрөл, хөл толгой нь мэдэгдэхгүй байдал угтлаа.

Халдвар хамгааллын дэглэм сахих, хүн хоорондын зайг барих битгий хэл хоорондоо зөрөх ч боломжгүй давчуу байв.

legacy:neg tseg/14.jpg

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын менежер С.Мөнхсанаа “Ирэх сарын 1-н гэхэд жолооч нар татвараа төлж дуусгасан байх ёстой. Хэрэв үүнээс хойш төлөлт хийгдвэл торгуулийн хэмжээг бүтэн төлөх болно. Жолооч нар заавал нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд өөрийн биеэр ирж торгууль төлөх шаардлагагүй. Тодруулбал, иргэн өөрөө “smartcar” аппликэйшн болон банкаар дамжуулан төлөлт хийх боломжтой. Мөн emongolia ашиглан төлж болно. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв зургаан төвтэй. Зайлшгүй тохиолдолд өөрт ойр байрлах салбаруудаар үйлчлүүлэх боломжтой. Татвар хөнгөлөлтийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан Гэрэгэ систем болон smartcar аппликэйшний хувьд ачаалал их үүсч байна. Үүнийг холбогдох байгууллагууд нь сайжруулахаар ажиллаж байгаа гэж найдаж байна” гэлээ.

Хэдхэн өдрийн өмнө бид “Цахим үндэстэн” болсноо зарлаж, олныг хамарсан томоохон арга хэмжээ хийгээд амжсан. Гэтэл бодит байдал дээр хэдэн жилийн өмнөх шигээ бахь байдгаараа, нөгөө л нэг очер дараалалдаа бухимдан зогссоор байна.

Харин жолооч нарын хувьд “цахимаар төлөх гэсэн боловч систем нь ачааллаа дийлэхгүй байна", “дансны мэдээлэл зөрсөн учраас өөрийн биеэр ирсэн”, ”цахимаар төлсөн ч торгуулийн хөнгөлөлт хасагдахгүй байсан” гэх тайлбарыг өгч байна.

Асуудал гээндээ ч бий, гоондоо бий гэдэг шиг цахим үндэстэн болсон төрийн царай "ийм" байна. Нөгөө талаасаа аль долдугаар сараас хойш төлөх боломжтой торгуулийг өнөөдөр хүртэл төлөөгүй, улмаас цэгүүдэд дараалал үүсгэж байгаа нь монголчуудын ямар ч зүйлийг цагийг нь тулгаж хийдэг зан харагдаж байна.

Э.Дэлэгнанзадмаа

legacy:neg tseg/15.jpg legacy:neg tseg/2.jpg legacy:neg tseg/3.jpg legacy:neg tseg/4.jpg legacy:neg tseg/5.jpg legacy:neg tseg/6.jpg legacy:neg tseg/7.jpg legacy:neg tseg/8.jpg legacy:neg tseg/10.jpg legacy:neg tseg/11.jpg legacy:neg tseg/12.jpg legacy:neg tseg/13.jpg
Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    bii

    jonhuursan zavaan ym hiideg shuu.torguulia bankind tuluhud eruusu hasalt hiideggui shuu.hasalt hiideggui ym bol yah gej bankind tulj bolno gedgii nbe.suuld mashinaa zarah ner shiljuuleh ...zeregt torguuli n garch ireed eniigee tul gedeg shuu.ingej ajil hiihgui e tsegtsel l de naad asuudlaa.

  • З
    Зочин

    Хангалттай хугацаа байсан ч өнгөрөөсөн. Үүнийг л хохь гэнэ.

  • З
    Зочин

    эрт төлөх байсан шүү дээ хайран цаг

  • З
    Зочин

    Оюунэрдэнийн эрх хүүхэний ажил ийм л байна даа,QR код гэж бас бөөн будлиан болсон.Цахим үндэстэн гэж солиороод байсан биз дээ.Үхсэний чинь Мэдээлэл технологийн газар

  • З
    Зочин

    Цар тахлын хүнд үед ажилгүй, орлогүй болсон хүмүүс эмээч авч ууж чадахгүй байхад яажич төлхөвдээ. Хугацааг нь 2022. 01. 01 хойшлуулах хэрэгтэй. Хойшлуулахгүй бол иргэдээ даапаалж байгаа засгийн газарыг 10 сарын 1-нд гарч жагссаж огцруулах хэрэгтэй.

  • Z
    zochin

    ystoi neg unen bchje uhsen nohoin otsgorin chn digital vndesten beee xxaxa

  • Z
    Zochin

    TSAHIM YNDESTEN ! MONGOLYA FOREVER 🤣

  • Z
    Zochin

    Balai yumdoo dandaa tartagt ni,ernest ni tulgaj bg.odoo tegeed bas buun haldvar hmmm...

  • M
    MART

    ЭЦИИН МОЧ ХУРТЭЛ ДУРЭМ ЗОРЧИГСУД ВУТЭН ТУЛУЛ

  • З
    Зочин

    Ундармаа гишүүнийг өрөө өгсөний дараа 100% төлнөө

  • Н
    Нара

    Өчнөөн хугацаа байсаар байхад төлж байхгүй өөрсөддөө ачаалал өгдөг манайхан үнэхээр үхэр монголчууд юм аа ккк

  • З
    Зочин

    ЦАХИМ МОНГОЛ БОЛНО ГЭЭД БАЙСАН. ИЙМ Ч ЮМ БАЙХ Ч ГЭЖ. ХАРАМСАЛТАЙ.

  • З
    з

    зөрчил гаргахгүй ыайх хэрэгтэй ш дээ зөрчил гаргавал цагт нь торгуулиа төл. битгий гоншгоноод бай.

  • З
    зочин

    ДАНДАА АРД ТҮМНЭЭ ЗОВООЖ МАХАЛЖ БАЙХ ЗАСАГ ЮМАА АРАЙ ДЭНДҮҮЛЖ БНАА

  • Z
    zochin

    iimerhuu asuudlaa shiidj chadku bj digital ntr hahah

  • T
    temka

    omg

  • H
    h

    Baahan vhernvvd

  • З
    Зочин

    ичээсэээ