Х.Ариунаа: 500 мянгын цалинтай эмч, ажилчид ажил хаяхад бэлэн ч, иргэд өдөрт 10, 20-иороо эндэж байгааг хараад чадахгүй байна

Нийгэм
Turbat
Унших: 4 мин 56 сек
310
legacy:post/9.26/243186428_451506239571449_7740949363003461734_n.jpg

Эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Үүнээс үүдэн 600 орчим орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгаа гэж Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр яриагдсан юм. Тиймээс энэ асуудлаар Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаатай ярилцлаа.

"Сарын 500 мянган төгрөгийн цалинтай эмч ажилчид эрүүл мэндээ эрсдэлд оруулж, өдөр шөнөгүй цаг наргүй ажиллаж байгааг анхаарах шаардлагатай"

-Цар тахлын улмаас эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал хүндэрч, нөхцөл байдал хүнд байна. Уг асуудалд Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо хэрхэн ажиллаж байна вэ?

-56 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилчид сүүлийн хоёр жилийн хугацаанд туйлдатлаа ажиллаж байна. Халдварын улаан бүсэд ажиллаж байгаа учир өөрсдөө халдвар авах нь их байгаа. Нийт ажилчдын 60 гаруй хувь нь халдвар авсан. Халдвар аваад эдгэсний дараа жирийн иргэд шиг халдвар хамгааллын дэглэм сахиж, гэртээ 7-14 хоног өөрийгөө тэнхрүүлнэ гэж байхгүй. Шууд л ажилдаа орж байгаа. Тангараг өргөсөн учир ирж ажилла, үгүй бол ажлаасаа гар. Дараагийн хүн чинь бэлэн байна гэсэн ажил олгогчийн дарамт ч их учир шууд ажилдаа орно. Зарим нь ажлаасаа гарах өргөдлөө өгч байна. Өргөдөл өгөх эмч, ажилчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эмч нарын ажлаас гарч байгаа үзэгдэл ковидоос өмнө нь ч гэсэн байсан. Жилд нийт ажилчдын таван хувь ажлаас гардаг” гэж мэдээлсэн. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-Эмч, ажилчдын ажлаас гарч байгаа нь зөвхөн ковидын ачаалал биш. Амьсгалын замын өвчлөл, даралт ихсэх, харвах, зүрх судасны өвчлөл гэх мэт олон төрлийн өвчлөл өмнө нь байсан. Одоо ч байгаа. Энэ их ачаалал дээр ковидын өвчлөл нэмэгдэж байгаа тул эмч, ажилчдын эрүүл мэнд хүндэрч, ажлаас гарах тохиолдол ч бий. Мөн хүний амьдралд юу ч тохиолдож болно. Өөр эмнэлэгт шилжин ажиллах, гадаад руу явах гэх мэтчилэн олон шалтгаанаас болж ажлаас гарч байсан. Үүнийг тэр 5 хувьд нь орсон гэж ойлгож байна.

"Авах цалин нь багасаад өөрсдөө өвчлөлд өртөж байгаа учир ажлаасаа гарч буй эмч нараа буруутгах аргагүй"

Харин одоогийн нөхцөлд эмч нар сард 500-600 мянган төгрөгийн цалин авчихаад эрүүл мэндээ эрсдэлд оруулж, өдөр шөнөгүй цаг наргүй ажиллаж байгаад амь насаа алдвал яах вэ. Энэ зүйлийг ард иргэд ч ойлгохгүй байна. Төр засаг ч үл ойшоож, эдгээр хүмүүс ингэж явах л хэрэгтэй гэсэн бодолтой болчихсон. Бид ч эрүүл мэнд, амь насаа хамгаалах үүрэгтэй шүү дээ. Өмнө нь өгч байсан цалин урамшуулал нь хүртэл багасаад, өөрсдөө өвчлөлд өртөж байгаа учир ажлаас гарч байгаа эмч нараа буруутгах арга байхгүй.

-Өнөөгийн нөхцөл байдалд Эрүүл мэндийн үйлдвэрлэлийн эвлэлээс эмч нарын төлөө ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Бид нэг сарын өмнө яам тамгын газар, ЭМЯ-ны хөөцөлдөж байж, халдвар аваад гэртээ байгаа эмч нарт нөхөн төлбөр буюу 100 мянган төгрөг өгөх, улаан бүсэд ажилласан эмч нарын цалинг 3 дахин нэм гэх шаардлагыг тавьж хууль батлуулсан. Гэвч 3 дахин нэмэх байтугай хуулийн хүрээнд өгөх ёстой цалингаа ч өгч чадахгүй байна. Эмч эмнэлгийн байгууллагын ажилчдын 90 хувь цалингийн зээлтэй байгаа. Төр засаг яагаад ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн орчин нөхцөл байдал, цалин хөлсийг нэмээд өгч болдоггүй юм бэ. Ийм сэтгэл гаргахгүй байгаа учраас ажилчид туйлдаа хүрч, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч ажлаасаа гарч байна.

"Нас барсан иргэдийн цогцсыг зөөж, цэвэрлэгээг хийдэг ажилчид 400 мянган төгрөгийн цалинг 200,200 мянгаар хоёр хувааж авч байна"

Бусад улс орны ажилчид бидний авч байгаа цалингаас 8-10 дахин их цалин авч ажилладаг. Манай улсын дундаж цалин 1.390.000 төгрөг. Бид 50 хувьд нь хүрэхгүй цалин авч ажиллаж байгаа. Нас барсан иргэдийн шарилыг зөөж буй жолооч, үйлчилгээний ажилтан гэхэд сар 400 мянган төгрөг авдаг. Түүнийгээ 200, 200 мянгаар нь хуваагаад авчихдаг. Энэ тал дээр үнэхээр хэлэх ч үг олдохоо больж байна. Манай ажилчид “Ажил хаяцгаая даргаа. Та ажлаа хийгээч” гэсэн шаардлага тавьж байгаа. Холбооны зүгээс ч "Бид ажил хаяхад бэлэн". Гэвч ард иргэд нь өдөрт 10, 20-иороо үхэж байхад шууд хаячихаж чадахгүй байна. Үнэхээр зүрх сэтгэлтэй хүмүүс тулдаа л ингэж тартагтаа тулан ажиллаж байна. Түүнээс биш бид тангараг өргөсөн гээд заавал ажиллаад байх шаардлага байхгүй шүү дээ.

legacy:post/9.26/242497295_4370324803017099_8975826788030088525_n.jpg

-ЭМЯ-ны сайдад хандсан уу. Ямар хариу өгч байна вэ?

-Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайдад олон удаа хандсан. Сайд "Бид ажиллаж байна. Завгүй байна. Ачаалалтай байна. Есдүгээр сарын 20-нд хариу арга хэмжээ авч ажиллана" гэж хариу өгсөн. Өнөөдөр 9-р сарын 29. Авсан арга хэмжээ алга байна. Бид долоодугаар сард цалингаа нэмэгдүүлэхийн тулд жагсаал хийсэн. Үр дүн байгаагүй. Хэрэв одоо нөхцлийг нь сайжруулахгүй бол ажил хаяхад бэлэн байна. Манай үйлдвэрчний эвлэл ажилчдын эрх ашиг зөрчигдөж, хөдөлмөрийн мөлжлөгө явагдаад байна гэсэн тохиолдолд ажилчдыг хамгаалах, ажлыг нь хаяуулах эрхтэй байгууллага. 2021 оны арваннэгдүгээр сарын 20-нд төсвийн тодотголд эмнэлгийн байгууллагын цалин хөлсийг нэмээгүй тохиолдолд бид хөдлөх болно.

"Өвдөөд ирсэн иргэд эмч нарыг доромжилдог, загнадаг, сэтгэл зүйн хүнд нөхцөл байдалд оруулдаг"

-Эмч нартай уулзахад сэтгэл зүйн нөхцөл байдал ямар байна вэ?

-Өвдөөд ирсэн иргэд эмч нарыг доромжилдог, загнадаг, сэтгэл зүйн хүнд нөхцөл байдалд оруулдаг. Эмч нар ч гэсэн хүн шүү дээ. Нэг өвчтөн орж ирээд "Намайг авраарай", "туслаарай", "баярлалаа" гэж хэлэхэд л сэтгэл санаа нь их сайхан ажилдаа урам зоригтой ажилладаг. Бид маш нэгдмэл ёс зүйтэй байж энэ өвчний ард гарна. Ард иргэд эмч нар руугаа дайрч дарамт шахалт үзүүлж байна. Одоо бүр сайд нь дугарч чадахаа больчихсон. Яагаад тэр сайд дугарахгүй байгаа юм бэ. Цар тахлын үед эрүүл мэндийн салбар хамгийн түрүүнд дугарах хэрэгтэй шүү дээ. Бид хэцүү нөхцөл байдалд байна. Эмнэлгийн байгууллагын ажилчдыг сэтгэл зүйн хувьд тогтвортой байлгах нь чухал. Интернет орчинд эмч нарыгаа магтан, сайшаахад л сэтгэл санаа нь сайхан болчихдог юм шүү дээ.

Б.Болортуяа

Хуваалцах:310

СЭТГЭГДЭЛ (31)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin

    avilgach darga nar ta nariin zovlong oilgohgui, ajil hayaj baij l oilgono.

  • N
    nyambaatar

    500 myangiin emch,suvilagchiin tsalin tiim ch baga bish ,,,3 sayiin shuugchiin tsalin tiim ch undur bish

  • К
    Кса

    500 мянгын цалинтай эмч Монгол улсад байдаггүй юм. Худал бурвал нүгэл.

  • З
    Зочин

    Олон ардын хүүхдүүдийн шанс боломжийг булааж эмч болчоод ажил хаяж болохгүй. Ардын хүүхдүүд бид нар эмч болсон бол хаяхгүй ард түмнийхээ төлөө эцсээ хүртэл ажиллах байсан. Тиймээс ажиллах . Химийн бодлого бодож чаддагүй мангуунууд аа

  • Ц
    цуу

    үнэхээр халуун цэгт өдөр шөнөгүй ажиллаж бгаа эмч нараа харж үзээсэй төр засаг шүүгчийн цалинг бууруулаад эмч нарт өг

  • З
    Зочин

    Балай авгай, өөрөө юу хийдийн, чи өөрөө ажлаа хаяад эмнэлэгт ажилла мэдүү- юу ч чадахгүй хэвтэж, хүн турхирахаас өөр ажил байхгүй

  • Н
    Н.Энхээ

    Үнэхээр эмч нараа хайрлаж хүндлэх цаг нэгэнт болсон шүү...Томоохон компаниудын тэслэх ажилтандаа өгдөг цалингийн талаар нь цалинжаад өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмнэлгийн эмч сувилагч асрагч нартаа бид баярлалаа гэж үнэн сэтгэл гарган хэлэх хэрэгтэй шүү

  • З
    Зочин

    Эрүүл мэндийн сайн дурынхны ажлын цалин дээд талд 800 мянга гээд бичсэн байх , энэ хүнийх нь 500 мянга гэх ... аль нь зөв юм бол доо.

  • З
    зочин

    Арай 500000 зуу биш байхаа доод тал нь байлгүй дээ харин сувилагч асрагч нарын цалин нэмэх хэрэгтэй гол цөмд ажил үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бусад нь барьцах хэрэггүй

  • Р
    рЦалинг нэмэх боломжгүйгээ хэлээд 3 хувийн зээлээ

    %99%ба5 жилээр өгөөч.

  • И
    иргэн

    цалингиин зээл гэж ярьдгаа боль дуртайдаа авчихаад залуу эмч нар үнэндээ эм эмчилгээ мэдэхгүй байна гоо заслын нь эмч нар ямар ч клиник эмчилгээ мэдэхгүй нт харамсалтай

  • I
    Irgen

    Yaj 400 myangan togrogoor amidrah ve. Daan ch de. Emch suvilagch nariiin tsaling ni sain nemeech ee.

  • З
    Зочин

    ТА НАРТ ЭМЧ НЭР ЗҮҮХ ЭРХ БАЙХГҮЙ ШТЭЭ. АРД ИРГЭДДЭЭ ВАКЦИНЫ ТУРШИЛТ ХИЙЖ ОЛОН ХҮН ДИЙЛЭХГҮЙ ҮХЭЖ БАЙХАД ХАНИАД ТУСААД ҮХЭЭД БАЙГАА МЭТЭЭР ЯРЬЖ БАЙГАА ИЧДЭГГҮЙ АМЬТАД. МОНГОЛООС БУСАД ОРНЫ ИЧИХ СУРТАХУУНТАЙ ЭМЧ НАР БҮГДЭЭРЭЭ ВАКЦИНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ХҮН ДЭЭР МАЛ МЭТ ТУРШИЛТ ХИЙЖ БАЙНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙХАД ТА НАР ТАГ ЧИГ ШҮҮ ДЭЭ

  • I
    irgen

    yariad l suugaad bhiin. bodit ajil hiij, arga hemjee awaach. yarih, hiih 2 chini oor shdee . Er ni yu hiigeed, hen.g huleegeed bdiin bol.

  • Ю
    Юун 500 вээ

    Юун 500 төгрөг бээ . Монгол улс чинь тамтаггүй баян улс аа . Оюу толгой л гэхэд жилд хэдэн 10 тэрбум долларын цэвэр ашиг олж байнаа . Үүний 50 биш 80 %- г нь эзэд нь авья аа . Авах ч болноо . Ёстой бүүр цусан дайн хийж байгаад баялгаа авцгаая аа .

  • З
    ЗОЧИН

    Тэргүүн фронтонд ажиллаж байгаа эмч асрагч сувилагч нарт цалин ахиухан өгөх юм бол хүний нөөцийн дутагдалд орохгүй биздээ. Амьжиргаанаас доогуур цалин өгчихөөд ажил гээд байвал ажиллах хүн олдохгүй байгаа нь ойлгомжтой. Өөрсдийгөө тэдний оронд тавь. Цавчих донгоосоо татгалз.

  • З
    ЗОЧИН

    АМАРСАЙХАН САЙД ЗОХИЦОЖ АМЬДРАХ ШУГАМ БАРИАД ЯВЖ БАЙГАА БОЛОЛТОЙ. ХҮН АМ НҮДЭН ДЭЭР ЦӨӨРЧ БАЙГААТАЙ ЗОХИЦОЖ АМЬДРАХ БОЛОХ НЬ ЛДЭЭ. ӨДӨРТ 20-ИОД ХҮН. ТООГИЙН ХҮЧЭЭР ДАРААДЛ ТЭР ШҮҮ ДЭЭ..

  • З
    Зочин

    shuud ajil xay aa.gurwam say t nii tsalintai shvvgch nar tsalingaa golj baixad,emch suwilagch nariig dendvv doromjilj baigaa yum bishvv,yadaj baixad ter shvvgch nar ni shudraga ajillana.gej baixgvi,xajuugaar ni vrgelj awilga nexne,xulgai xiine.estoi bvtexgvi xulgaichuud,emch suwilagch narzvgeer l ajilaa xay.

  • З
    зочин

    Цалингийн болон бусад хэлбэрийн зээлгүй монгол хүн гэж бараг байхгүй дээ.

  • З
    зочин

    Үйлдвэрчний Эвлэл ээ гэж...

  • Z
    zocin

    Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг онцгой байдал тохиолдсон, их ачааллын үед нэмж байх, журам гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Уул нь ч Гамшгийн тухай хуулинд ч байгаа л байхдаа

  • Н
    Нэг монгол хүнийг үхүүлэхгүйн төлөө

    Ковидын энэ хүнд эмч, сувилагч, эмнэлэгийн ажилчидын ажлын ачаалал 10 дахин нэмэгдсэн тул ядаж энэ үеийг дуустал цалинг нь 4 дахин нэмж өгөх нь шударга болно. харин дараа нь төр эмя эмнэлэгийн ажилчид ярилцаж зөвшилцөж цалингаа хэд байлгахыг шийд

  • Z
    zo

    ugasa emnelgiin baiguullaga gzr sohorch bhd yug n hvleedeg ymbee ali 7 sard nemeegu bhd odoo nemleeyu

  • М
    Мөнх

    Төрийн толгойд суугаа нөхөд ажил хаяж байж мэдэрнэ түүнээс нааш юу ч хийхгүй гөлийгөөд суугаад бн ажил хаях хэрэгтэй

  • З
    Зочин

    Ийм хүнд хэцүү үед эмч,сувилагч,асрагч,эмнэлэгмйн бусад ажилчдын цалинг нэмээч дээ.

  • З
    Зочин

    Saidiin tsarai haraad l hudlaa doligonodog balai avgai

  • T
    Toogii

    Zuvuu zuv, demjij bna

  • Ү
    Үнэн

    М- Ойл гээд Элбэгдоржийн хамаарал бүхий ШТС, газрын тосны компаний захирал Пунсалмаа эмэгтэй гэхэд л 85 тэрбум төгрөгний орлоготой. Гэтэл тэд ШТС ашиггүй байна гээд бензиний үнэ нэмэх гээд байдаг. Харин коронагийн халдвар, үхэлтэй нүүр тулан ажиллаж байгаа сувилагч эмч нар сарын цалин 500 к авч байдаг. Ийм л шударга бус нийгмийг манай Эби, Бат-Үүл хоёр МАН-ынхантай нийлж байгуулсан. Одоо байрыг солиод Эби, Пунсалмаа нарыг эмнэлэгт ажиллуулах хэрэгтэй. Гэвч Элбэгдорж яаж айж зугтаах бол.

  • Ц
    цалингийн зээлтэй гэж ярьдагаа болих хэрэгтэй хүни

    цалингийн зээлтэй гэж ярьдагаа болих хэрэгтэй хүний өмнөөс амьдраагүй зээлсэн мөнгөнөөс нь өөр хүмүүс аваагүй өөртөө хэрэгтэй төлж чаднаа гээд авсан зээл учраас зээлтэй гэж ярьдагаа болих хэрэгтэй байхаа цалингийн зээлгүй монгол хүн байгаа юм уу ер нь

  • З
    Зочин

    УОК амарсайхан зарим хэсэг бүлэг үхрүүд короноотойгоо зэрэгцээд зохицож амьдарна гээд байсан ингэж зохицож байгаа юм байлгүй найр зугаалгаа хийгээл байж дээ

  • З
    Зочин

    ажил хаяаачээ