УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГ: Бидний нэг ухаан алдсан байхад дуудлагаар ирсэн эмч хөлөөрөө түлхэж үзчихээд явсан

Нийгэм
umaahan
Унших: 4 мин 51 сек
140
legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/тамгалсан улаан чулуут/хх.jpg

Д.Сүхбаатарын талбайгаас баруун хойш найман километр 400 метр явахад л Монгол Улсын иргэдийн амьдрал эрээнтэй байраантай, энхэл донхол байгааг харж болно.

Цас бурганаж, үүлэн сүүдэр хаа сайгүй алаг тарлантсан энэ өдөр Улаанчулуутын хогийн цэгийг зорилоо. Улаанбаатараас гарсан олон төрлийн хогийг овойж оцойтлоо ачсан хово машинууд тоос татуулан цувж, овоолсон хогон дээр хэрээ сандайлан суухаас авхуулаад энэ газрын дүр зураг эмх замбараагүй хар бараантана. Яайжгий сандал, тартагтаа тулсан угаалгын машин, урагдсан гутал, машины гүпр, лааз гээд энд элдэв төрлийн хог хаягдал хөлөөр нэг хөглөрнө. Бидэнд хог мэт санагддаг энэ зүйл олон хүний амьдралыг залгуулдаг “алт” ч болж хувирдаг байна.

Мэдээж цар тахал буурахгүй байгаа энэ үед хог дагасан амьдрал тусдаа нэгэн ертөнц болж хувирсныг харж болохоор байсан юм. Хэвтэн эмчлүүлэх ор хүрэлцэхгүй, эмч эмнэлгийн ажилчид дутмаг байгаа үед энэ хүмүүс хэрхэн аж төрж байгааг сурвалжиллаа.

Хог түүдэг хүмүүс хэмээн гадуурхагдаж эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ дорвитой ч хүртэж чаддаггүй хүмүүсийг энэ сурвалжилгадаа “Бидний нэг” хэмээн нэрийдье.

legacy:Умаахан зураг/1227/1228/дан дан.jpg

Эл газарт байгаа хүмүүсийг ойлгохдоо архичид голцуу байдаг хэмээн буруу ташаа боддог аж. Харин энд үр хүүхдээ сургах гэсэн, хоногийн хоолтой нь залгуулах гэсэн хүмүүс пургисан шар тоосон дунд өөрөөсөө ч том хоёр гурван том, том шуудай давхарлан үүрч нулимс гүйлгэнэсэн нүдээр эргэн тойрноо нэгжин харж олигтой мөнгө болчих хог хаягдлыг хайна.

legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q4.jpg

Тиймдээ ч хог ачин ирж буулгах, машинуудыг тосон гүйлдэх нь аав ээжээ ажлаас нь ирэхэд амдан гүйлдэх жаахан хүүхдүүд шиг харагдлаа. Магадгүй тэдний ард ингэж тосон гүйлдэх бяцхан үрс хүлээгээд л сууж байдаг байх.

1.

Ингээд бид дараагийн машин хог иртэл амсхийж суугаа С тэй коронавирусийн цар тахал их байгаа үед эмч эмнэлгийн тусламж дэмжлэг хэр авч байгаа талаар лавлаж асуухад “Биднийг хэн ч анхаардаггүй. Байхгүй мэт...” хэмээн ярьж байсан юм.

Харин түүнийг ярьж байх хооронд хажуунаас нь “Бидний нэг” Г, “Яах вэ түргэн дуудахаар бол нэг юм ирдэг юм. Ирсэн хэд нь харин үхэж байсан ч тоохгүй дээ. Бараг үхээгүй байна уу. Үхэхээр нь цагдаа дуудчихгүй гэх нь л халаг байдаг юм. Нэг удаа бүр ухаан алдсан Т-г хөлөөрөө түлхэж байхыг нь ч би харсан. Байнга ийм шороо тоосонд ажиллахаар нүдний хараа муудна, хамар бол таг шүү дээ” хэмээн ярьсан юм. Гэхдээ тэд ярилцлага өгөхөөс эрс татгалзаж байсныг энд дурдъя.

legacy:Умаахан зураг/тамгатай/0930/243203651_272433694594427_4642701329774869257_n.jpg

Харин энэ хүмүүст хүрэх эмч эмнэлгийн үйлчилгээ тийм муу байна уу?

Энэ талаар тус хогийн цэгтэй хамгийн ойролцоо байх СХД-ийн 26-р хорооны “Эхэл Босго”-ӨЭМТ-ийн эмч Х.Бадамсэдээс асууж тодруулахад, “Энэ хүмүүс дунд бүртгэл мэдээлэлгүй хүмүүс ч олон байдаг. Халдвар хамгааллын дэглэм бол байхгүй гэж хэлж болно. Яг халдвар авчихаад эмнэлэг бараадаж ирэхээс айдаг хүмүүс байхгүй юу. Манай өрхийн эмнэлгээс байгаа хэдэн тестээ гаргаад очиж шинжилгээ авах ч үе байдаг. Заримдаа өрөвдөөд өөрийнхөө мөнгөөр тест аваад шинжилгээ авсан тохиолдол ч байна. Цаашлаад манай өрхийн эмнэлгээс дөрвөн эмч ажлаасаа гарсан. Бид аль болох хүрэлцэх чадах хэмжээндээ л зүтгэж байна” гэдгээ хэллээ.

legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q6.jpg

2.

Энд ганцхан нэг дүүрэг, нэг хороо гэлтгүй орон нутгийн иргэд ч мөн адил байдаг юм байна. Тиймээс тэдэн дунд бүртгэлгүй иргэд ч мэр сэр байлаа. Орос, Унгар Улсад эдийн засгийн мэргэжлээр боловсрол эзэмшсэн, жолооч, багш, барилгын дотоод засал чимэглэлчин, инженер гэх мэт олон мэргэжил боловсролтой газар газраас ирсэн “Бидний нэг”-үүд байсан юм.

legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q10.jpg

Бид хот тохижилт хөгжлийн газраас тус цэгт хог асгаж буй машинуудыг хаа хамаагүй хог асгуулахгүй байхыг хянаж зохицуулдаг эмэгтэйтэй уулзаж ярилцахад энэ газар хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байгаа талаараа хэлсэн юм. Тэрбээр “Эгч нь энэ газар хоёр жил гарангийн хугацаанд ажиллаж байна. Анх өнөөдрийнхөөс цөөхөн хүмүүс байдаг байлаа. Одоо энэ хүмүүсийн тоо улам л олон болоод байгаа юм. Эд нар нэг их муу хүмүүс бол биш ээ. Хааяа олсон юмаа булаацалдаж зодоон цохион болдог тал ажиглагддаг. Энд 80 настай эмээгээс авхуулаад 16 настай хүүхдүүд ч байгаа. Ер нь өдөр болгон л шинэ шинэ хүмүүс харагдаад байх болсон” хэмээн ярилаа.

legacy:Умаахан зураг/тамгатай/0930/243053678_840687336641881_6818938806946125050_n.jpg

Энд амьдарч байгаа хүмүүсийн хувьд хог түүж байгаа гэж хэлүүлэх дургүй. Харин энд ажиллаж байна, ажилдаа гарлаа хэмээн ярих нь зүйтэй гэдгийг хэлж байсан юм.

Эл газрын хамгийн залуу иргэн Б-г яагаад хогон дээр ийнхүү ажиллах болсон шалтгааныг асуухад “Барилга дээр ажиллахаар цалингаа өгдөггүй "мурьдаг". Тэгж муриулж хөдөлмөрөө шулуулж байхын оронд өөрөө хогоо цуглуулаад цааш нь зарж мөнгөө гар дээрээ авах нь илүү үр дүнтэй байдаг гэсэн бол 45 настай эмэгтэй Г-ийн хувьд “40-өөс дээш насныханыг ажил авдаггүй шүү дээ, авсан ч хоолны газрууд нэлээд хэд хоног дагалдан хийлгэж байгаад цалин ч үгүй, царай ч үгүй хөөгөөд явуулдаг тиймээс л бид энд ирдэг” гэдгээ хэллээ.

ЖИШЭЭ: Улаанчулуутын цэг дээр ажилладаг иргэд зөвхөн нэг хорооноос л гэхэд ийм байна,

Улаанчулуутад ажилладаг СБД-ийн 36-р хорооны хүмүүсийн

Нас 26-68

Боловсролын байдал бүрэн дунд 16, суурь 7, боловсролгүй 2

Мэргэжилтэй 8, мэргэжилгүй 17 иргэн

Ам бүлийн байдал 2-7

Үүнээс харахад, Монгол Улсын ажилгүйдэл, ядуурал, үнийн хөөрөгдөл жилээс жилд нэмэгдэж Улаанчулуутын хогийн цэгээс амь, амьдралаа болгох айл өрх олон болж байна. Ийм асуудлуудтай хатуу тэмцэхгүй бол өдөр хоногийг давахын тулд зүсэм талхаа үр хүүхдэдээ хувиарлан өгч, ойр орчмынхоо дэлгүүрээс төмс ширхэглэх, гурил, будаагаа граммлах, цаашлаад хэрзийтэл шулсан яснаас шөл гаргаж идэх төдий амьдралаа зогоох иргэд нэмэгдэх нь цаг хугацааны л асуудал болж байна. Улаанчулуутын хогийн цэгийг тойрсон асуудлууд үүгээр дуусахгүй. Хэдэн бор төгрөгийн төлөө амь наана тэмцэж хүчирхийлэлд өртөж, зодуулж, нүдүүлж, хэл амаар доромжлуулж яваа эмэгтэйчүүд ч байна. Төрийн байгууллагуудын үнэнээс тэнгэр шиг хол зөрүүтэй судалгаа, шийдвэр гаргагчдын амьдралтай нийцдэггүй тушаал шийдвэрүүдийн балгаар энд ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж дагаад эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй ийм иргэд олширсоор байна.

Сурвалжилсан: Х.Умаахан

legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/тамгалсан улаан чулуут/ubn logo copy.jpg legacy:2025/11/sin.jpg legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q1.jpg legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q2.jpg legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q3.jpg legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q6.jpg legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q7.jpg legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q8.jpg legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q9.jpg legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q11.jpg legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q13.jpg legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q14.jpg legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q16.jpg legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q18.jpg legacy:Умаахан зураг/EOSMISC/New folder/q19.jpg
Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin

    tur zasgiin buruu, avilgachin darga nariin buruu.

  • З
    Зочин

    Uvguntiin arhichid, ene hogon dotor amidarch bgaa hvmvvs, ninja naryg hvn gehed tun hetsvv. Mal bol alaad idchihsen. Ajil ajil hiihgvi, haa ch hamaagvi bie zasna, vner ta naryn talaar yariad ch yaahav. Edniig tusgaarlah l heregtei sanagddag. Gangan saihan hvvhen gudamj hevtej bgaa hvnii tolgoi deegvvr siihgvi alhaad yavj bhyg harsan. Bodvol arhichin gej sanaa biz. Herev neg hvn tsus haraad unachihsan bval tuslah hvn oldohgvi ni bna shvv

  • Z
    zaluu

    azil ogood odortni caling ogoh heregtei humuus mongoo udaan huleez chadadgui mon ter shulsan jsiig h zaaval ohiin tsegt hajhguigeer or neg gazart bailggaz bolohgui ymuu

  • З
    Зочин

    uls gej baihin hereg yer ni bainuuduu,meddeg chaddagguudad ni ugchimuur baina..

  • Z
    Zocnin

    Hogni yildwer bguulj edgeer humuusiig ajiltai bolgoj niigmiin asuudliig shiideh heregtei Mergeshsen ajil nid end bna

  • З
    Зочин

    Өдрийн орлого нь бараг 100к байдаг юм билээ . Би хоёр жилийн өмнө гадаадын нэг сайн дурын байгууллагын хүмүүстэй баахан мантуун бууз , цай хийгээд очсон чинь мантуун бууз идэхгүй ээ гээд тоодог ч үгүй юм билээ . Яг ядарсан хүмүүсийг бол наадуул чинь хог түүлгэхгүй ихэнх нь хувийн жижиг машинтайгаа оччихсон байдаг юм билээ .

  • З
    зочин

    Гуравхан сая иргэдийг ийм амьдралд хүргэсэн нь төр засгийн 100% буруу. Гэхдээ иргэд өөрсдийнх нь хүлцэнгүй мунхаг арчаагүй байдал нь ийм амьдралд хүргэхэд нөлөөлсөн.

  • З
    Зочин

    ГУРАВХАН САЯ ХҮНИЙГ ИЙМ БАЙДАЛД БАЙЛГАХ НЬ ҮНЭХЭЭР ЗАСАГЛАЛЫН БУРУУГААС. ТЭРБУМ ГАРУЙ ХҮНТЭЙ ЭНЭТХЭГ ШИГ БАЙГАА НЬ МАШ ГАСЛАНТАЙ.ЯМАР МАНЖИЙН ДАРЛАЛЫН ҮЕ БИШ ТУСГААР УЛС БАЙЖ ИНГЭЖ УЛС ОРНОО УДИРДАЖ БАЙГААГААСАА ИЧИЖ ҮХМЭЭР.

  • З
    Зочин

    Засаг төрийн буруу л гэх юм. Яагаад, юунаас бас нэрээр нь дурдмаар байна. Энэ бол шуналтан П.О ерөнхийлөгчөөс эхтэй. Ад үзэх шахуу гэрийн мухар сахиулсан Л.Т"-гээ сонгосон бол өөр замаар явуулах байсан. Үргэлжлэл нь А-ийн загалмайлсан эцэг Н.Э., ёстой бүх муу муухай болгоныг гардан хийсэн хүзүүгүй пиз гээд үргэлжлэнэ

  • З
    зочин

    Энэ тойргоос сонгогдсон их хурлын гишүүн дүүрэг хорооны халамж үйлчилгээний ажилтан нар анхааралаа хандуулж эмх цэгц зохион байгуулалтад оруулж анхаарал халамж тавих хэрэгтэй

  • З
    Зочин

    ENIIGEE TEGEED ODOO ZUV BARAG L AJIL HIIJ GER ORONOO TEJEEJ BAINA GEJ HELEHGEED BAIGAAM BAIHDAA,UNENDEE BOL IIM YUM BAIH CH YOSGUI SHUUDEE,ENIIGEE AMIDRAL GEJ YARIAD BAIGAA BOL ULS GEJ BAIH UTAGGUI YUM.

  • З
    Зочин

    ГУРАВХАН САЯ ХҮНИЙГ ИЙМ БАЙДАЛД БАЙЛГАХ НЬ ҮНЭХЭЭР ЗАСАГЛАЛЫН БУРУУГААС. ТЭРБУМ ГАРУЙ ХҮНТЭЙ ЭНЭТХЭГ ШИГ БАЙГАА НЬ МАШ ГАСЛАНТАЙ.ЯМАР МАНЖИЙН ДАРЛАЛЫН ҮЕ БИШ ТУСГААР УЛС БАЙЖ ИНГЭЖ УЛС ОРНОО УДИРДАЖ БАЙГААГААСАА ИЧИЖ ҮХМЭЭР.

    • З
      Зочин

      TOLGOI DEEREE DAN HYTAD ERLIIZUUD UHAANTAI BISH TENEG MONGOL HUMUUSIIG ZALAAD BAIHAAR YERUNHIIDUU SUIRCH BAIGAA YUM,1980-OND BUH UHAATAN SEHEETEN TSEVER MONGOL HUMUUSEE HUUJ TUUJ GUDAMJIND HULDUUJ ALSAN IH HELMEGDELTIIN CHINI HAR GAI...

  • З
    зочин

    Заяагүй хүн гэж угсаагүй ядуу хүнийг хэлдэггүй юм. Заяагүй хүн гэж тэнэг мунхаг монголчуудыг хэлдэг юм.