Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Н.Сугар: Аравдугаар сарын 1-нээс нийслэлд 300 ор дэлгэнэ
00

Өнөөдөр буюу есдүгээр сарын 30-нд эмнэлгийн байгууллагын орны хүртээмж, нэмж ор дэлгэх эсэх талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Хүний нөөц, орыг олноор нь нэмэх нөхцөл боломжийг нь хангаж байж нэмэх шаардлагатай байдаг. Бэлтгэл ажил багагүй хугацаанд хийгддэг гэсэн үг. Есдүгээр сарын 17-нд 150 ор дэлгэсэн бол ирэх аравдугаар сарын 1-нд 300 ор дэлгэхээр бэлтгэж байна. Өчигдрийн байдлаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай 150 хүн ор хүлээж байна гэх мэдээлэл авсан" гэлээ.



