“Таван толгой түлш“ ХХК-ийн ажилчдын ажил хаялт үргэлжилж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:ads/янжка зураг/зураг11 (100).jpg
legacy:йэрог.jpg

"Тавантолгой түлш" төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилчид оройноос эхлэн ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдээд буй. Тэгвэл "Тавантолгой түлш" ХХК-ийн ажилчид цалин нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт үргэлжилж байна. Компанийн удирдлагуудын зүгээс шат дараалалтайгаар цалин нэмэгдүүлнэ гэдгийг мэдэгдсэн аж. Тодруулбал, удирдлагуудын зүгээс ажилчдад өнөөдөр 300 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлье гэх тохиролцоонд хүрэхийг санал болгосон аж. Харин ажилчдын зүгээс аман тохиролцоонд хүрэхгүй, цаашид гэрээнд заасан цалин хөлсөө тогтмол авах тал дээр дорвитой шийдвэрт хүрсэн цагтаа ажил хаялтаа зогсооно гэх байр суурьтай байгаа юм.

Ажилчдын төлөөллийн зүгээс "Миний бие ажиллаад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Авч буй цалин сар сараар багассаар байгаад сарын сүүлийн цалин дээр 900 мянган төгрөг өгдөг байсан бол 600 мянга болсон. Цалинг багасгаж буй шалтгаанаа түлш бүтэн үнээрээ борлуулагдахгүй байгаа гэж тайлбарлаж байна. Өмнө бидэнд "Эрдэнэс таван толгой" компаниас цалинг ямар ч асуудалгүй олгоно гэж хэлж байсан. Гэтэл одоо түлш борлуулагдахгүй байгаа учраас цалинг нэмж чадахгүй байна гэх шалтгааныг хэлж байгаа юм. Хортой нөхцлийн нэмэгдэл цалин өгдөггүй" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    АХМАД УУРХАЙЧИН

    ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООГООД ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧДИЙГ ИРҮҮЛЭН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЖ ШАЛГУУЛАН ЯМАР ХОТОЙ ХИЙНЭЭС ШАЛТГААЛАН ХҮМҮҮС ОЛНООРОО НАС БАРЖ БАЙГАА ШАЛТГААНЫГ ТОГТООЛГОХ ХЭРЭГТЭЙ. ШАРЫН ГОЛ БАГАНУУРЫН НҮҮРСИЙГ НИЙСЛЭЛ РҮҮ ОРУУЛЖ ИРЖ НИЙСЛЭЛИЙН ЭНГИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮВШИНД ШИЙДВЭРЛЭХ НЬ ЗӨВ БАЙХ ШҮҮ

  • А
    АРДЧИЛАЛЫН АНХНЫ ТЭМЦЭГЧ

    ЭЦСИЙН ХАРИУЦЛАГЫГ ОЮУ-ЭРДЭНЭ ҮҮРЭХ ЁСТОЙ БАЙХАА. ХҮРЭЛСҮХ ХОТЫН УТААГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ХҮРЭЛСҮХ ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИЙГ БАЙГУУЛЖ ХОЛООС ТЭЭВЭРЛЭН ИРЖ БАЙГАА НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙН ЗАРДЛЫН ЗӨРҮҮ ХЭДЭН ЗУУН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЭЭВРИЙН ЗАРДЛЫН АЛДАНГИ ЗӨРҮҮГ УЛСЫН ТӨСВӨӨС ТӨЛҮҮЛЖ БАЙСАН ШҮҮ.