ЦЕГ: Халдвараар нас барсан багшид “буруу тариа хийсэн“ эсэхийг шалгаж тогтооно

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

23 дугаар сургуулийн багш халдвар авч, улмаар эмнэлэгт эмчлүүлж байхад нь сувилагч буруу тариа хийсний улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Яг ямар шалтгааны улмаас нас барсан эсэх шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна. Буруу тариа хийснээс болж нас барсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Үүнийг шалгаж тогтооно. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" хэмээлээ.

Талийгаач нь зүрхний суурь өвчтэй байсан бөгөөд халдвар авсны улмаас ийнхүү эмчлүүлж байгаад нас барсан аж.