О.Тулга, Э.Цэндбаатар нарын тулаан Ням гарагт болно

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
10
legacy:Olimpic games/Box/unnamed copy.jpg

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаад байсан юм.

Тэгвэл Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гомдлыг хэлэлцэн түүний гаргасан хүсэлтийн дагуу ДАШТ-д Э.Цэндбаатарын оронд өрсөлдөхөөр болсон “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз өрсөлдүүлэн, ялсныг нь ДАШТ-д явуулахаар шийдвэрлэсэн.

Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд буюу ням гарагт 13:00 цагаас Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болно. Тэмцээнийг телевиз болон сайтаар шууд дамжуулан үзүүлнэ. Уг тэмцээн цар тахлын улмаас үзэгчгүй болно.