Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Өвлийн олимпт оролцох баг тамирчдын хувцсыг “Мichel Amazonka”-гаар хийлгэхээр ярилцаж байна
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани Токиогийн олимпод оролцсон Монголын баг тамирчдын хувцсыг урласан. МҮОХ-ны удирдлагууд өнөөдөр тус компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд цаашид “Парис-2024” олимпын мөчлөгт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Улмаар Бээжингийн өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцасны талаар санал солилцож, загварын шийдлүүдээ дахин ярилцахаар болов.




