Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Архангай аймгийн Өлзийт суманд 180 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөл баригдаж байна
00

БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч. Энх-Амгалан Архангай аймагт ажиллах үеэрээ Өлзийт сумын сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа. 790.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2 давхар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг Ди Ти И Эм Строй ХХК гүйцэтгэж байна. Барилгыг энэ онд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн аж.
ОХУ-аас импортлох өнгөлгөөний тоосгоны тээвэрлэлт удааширсантай холбоотойгоор ажил түр хугацаанд зогссон ч энэ ондоо багтааж ашиглалианд оруулна гэдгээ барилгын инженер мэдэгдлээ. Аймгийн ГХБХБГ захиалагчийн хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажил 50 хувьтай, гадна өнгөлгөөний тоосгон өрлөг, дотор ханын өрлөг хийгдэж байна.



