Э.Цэндбаатар, О.Тулга нарын тулаан цуцлагдлаа

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
60
legacy:Olimpic games/Box/unnamed copy.jpg

Ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасагдсан МУГТ Э.Цэндбаатар уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан билээ. Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оруулан 60кг-ийн жинд О.Тулгатай халз тулалдуулахаар болсон юм.

Сорил тоглолт өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд Орхон аймагт товлогдож тамирчид 07:00-08:00 цагийн хооронд жингээ үзүүлэх ёстой байв. О.Тулга 59.9кг-аар жиндээ орсон бол МУГТ Э.Цэндбаатар жингээ цагтаа үзүүлээгүй, утас нь холбогдохгүй болжээ.

Харин мэссэжээр Д.Цэндбаатарын багш Б.Энхтайван "Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо" гэдгээ мэдэгджээ.

Иймээс сорил тоглолтыг цуцалж сонирхогчдын боксын ДАШТ-ний 60кг-ын жинд О.Тулга өрсөлдөхөөр боллоо.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ө
    Өөрсдийгөө хичээ.

    Хэнд хэзээ юу тохиолдохыг хэлж мэдэхгүй болохоор доорхи сэтгэгдэл бичсэн новшнууд өөрсдөө хазгай гишгэж халтирахгүй байхаа л бодоцгоо.

  • З
    Зочин

    Хэнээр тоглоод байгаа лалар вэ

  • З
    зочин

    та нараар тоглоод л байна даа шийдвэр бол шийдвэр багш нь хүртэл мөлхөөд л жүжиглээд байсан санагдана

  • И
    Иргэн

    Новшнууд бол новшнууд энэ цэндбаатар, дэлгэрмөрөн мэтийн хар тамхичид, архичид, хүчирхийлэгчдийг өөгшүүлэх хэрэггүй, шоронд нь явуул

  • З
    Зочин

    архичин бол архичин л юм байна

  • B
    BOLIOO HUDAL BIZ?

    bas arhi gaad sartaad hevtej bgaa biz, zasrahgui batsaan bndaaa