Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Э.Цэндбаатар: Жиндээ орох амархан байлаа, гэхдээ санаснаар болсонгүй ээ
10

Э.Цэндбаатар сорилгодоо ирээгүйгээс О.Тулга ДАШТ-нд оролцохоор болоод байгаа юм. Түүнийг жингээ огцом хассанаас болж эмнэлэгт хүргэгдсэн, бэлтгэлийнхээ үеэр ухаан алдсан зэрэг мэдээллүүд ч цацагдаад буй.
Тэгвэл Э.Цэндбаатарыг дарамт шалтад өртсөн эсвэл өөрийн хариуцлагагүй байдлаасаа болж тэмцээний сорилдоо ороогүй хэмээн иргэд хоёр талцаад басан юм. Харин Э.Цэндбаатарын хувьд, " 60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тиймдээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүмүүсдээ баярлалаа" гэжээ.



