Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Вакцины үр нөлөөгөөр эдийн засаг сэргэж байна

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Zasag Oyun-Erdene/aeth.jpg

Тогтвортой Хөгжлийн Зорилго Дээд түвшний чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины үр нөлөөний талаар НҮБ-ын төлөөллүүдэд болон уулзалтад оролцож буй бусад гишүүдэд танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Вакцины үр нөлөөгөөр өнөөдрийг хүртэл Монгол Улс хатуу хөл хорио тогтоолгүйгээр цар тахлаас улбаалж эдийн засаг 5.3 хувийн уналттай байсан бол өнөөдрийн байдлаар 6 хувийн өсөлттэйгээр эдийн засаг харьцангуй тогтворжиж эхэлж байна. Вакцины үр нөлөөгөөр 2022 оны улсын төсвийг бид хөгжлийн төсөв хэмээн өөдрөгөөр харж, төсөөлж чадаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас ЕБС-ийн хичээлийн шинэ жилийг танхимаар эхлүүлж энгийн амьдралын хэмнэлд үе шаттай шилжих томоохон ажлыг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Хэдийгээр вакцинжуулалт эрчимтэй явж байгаа ч цар тахал бидний өмнө хүндхэн сорилт хэвээр л байна. Хэдий нөхцөл байдал амаргүй байгаа ч хүн төрөлхтөн тогтвортой хөгжлийн дэвшүүлсэн зорилтоосоо ухарч болохгүй" гэв.