Шахмал түлшний бэлтгэл, зохион байгуулалтаа хангаж чадаагүйн горыг иргэд амсаж байна, М.Ганбаатар дарга аа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 50 сек
80
legacy:гол ус, завьс эргүүл/243648383_1026939898142230_6309924993265842344_n.jpg
legacy:2025/01/сайжруулсан түлш copy.jpg

Нийслэлд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлснээс хойш гуравдахь жилтэйгээ золгож байна. Гэвч жил бүр хөндөгддөг, асуудал дагуулдаг шахмал түлшний хүртээмж, нөөцтэй холбоотой асуудал дөн өвлийн хүйтэн эхлээгүй байхад яригдаж эхэллээ. Зургаадугаар сараас эхэлсэн өвөлжилтийн бэлтгэл ажил дөрвөн сарын хугацаанд бэлэн болоогүй байгаа асуудалд иргэд, олон нийт муу үнэлгээ тавьж байна. 60 мянган тонн сайжруулсан түлшний нөөцийг бүрдүүлсэн, энэ нь боломжийн дүнтэй хангалттай нөөц хэмээн удирдах албан тушаалтнууд нь ярьж суусан. Гэтэл иргэд нь түлш борлуулах цэгүүдэд харанхуй шөнөөр дугаарлаж, үйлдвэрийн ажилчид нь ажил хаялт зарлаж, хариуцсан компанийн удирдах албан тушаалтнууд нь 300 мянган төгрөгөөр “гал унтраах” шийдвэр гаргаж байгаа нь өвөлд бэлэн байсны шинж үү.

“600 цэг 450 болж буурав”

legacy:гол ус, завьс эргүүл/зураг11 - 2021-10-04T113224.370.jpg

Бодит байдал дээрээ ам, ажил зөрж болдогийг шахмал түлш борлуулж эхэлснээс хойшхи гуравхан өдрийн дотор харлаа. Шахмал түлшийг аравдугаар сарын 1-нээс 40 цэгээр борлуулж эхэлсэн. Гэр хороололд 600 цэгийг ажиллуулна хэмээн нийслэлээс мэдэгдэж байсан боловч өнөөдрийн байдлаар 281 цэг л шахмал түлшээ борлуулж байна. 300 өрх дунд нэг шахмал түлш борлуулах цэгийг байгуулж буй.

Өөрөөр хэлбэл, одоо ажиллаж буй 281 цэг нь нийслэлийн хэмжээнд шахмал түлш хэрэглэдэг 220 мянган өрхөөс ердөө 84 мянга орчим өрхийг хэрэглээг хангах цэг гэсэн үг юм.

Цэгүүдийн зохион байгуулалт тал дээр бэлтгэлээ хангаагүй хэр анхнаасаа 600 цэг хэмээн зарласан НЗДТГ, Таван толгой түлш ХХК нь асуудал хөндөгдөж эхэлсэн хойно цэгийн тоог 450 болгоно хэмээн ярьж сууна.

“Гаднаа ч , дотроо ч паланцаг Тавантолгой түлш ХХК”

Асуудлаа, зохион байгуулалтаа ч дорвитой анхаараагүйн хүчинд өнгөрсөн долоо хоногоос нийслэлчүүдийн шахмал түлшний хэрэгцээг хангах ёстой "Тавантолгой" түлш ХХК-тай холбоотой асуудлууд чих дэлсэх болов. Зуны саруудад шахмал түлш зарагдаагүй гэх шалтгаанаар ажилчдынхаа цалин, урамшууллыг олгоогүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй зэрэг асуудлуудыг тус компанийн ажилчид ил болгож, ажил хаялт зарлаж буйгаа мэдээлсэн. Харин маргааш нь цалингаас хасагдсан 300 мянган төгрөгийг өгье гэх аргацаасан шийдвэрээ танилцуулсан тул ажилчид ажил хаялтаа үргэлжлүүлж, ​“Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг огцруулахаар ярьж эхэллээ.

Гэтэл огцруулах гээд байгаа өнөөх дарга нь аль наймдугаар сард ажлаас чөлөөлөгдсөн гэх. Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сарын 16-нд гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр тус компанийн дэд захирал Г.Ундармааг томилсон талаар хэвлэлүүд мэдээлж байсан.

Ажлаас нь чөлөөлсөн гэх мөртлөө яагаад өнөөдрийг хүртэл Гүйцэтгэх захирлын албан тушаалдаа ажиллаж яваа нь ойлгомжгүй. Ямартай ч ажил хаялт зарлах хүртэл нь ажилчдаа туйлдуулсныг бодоход тус компани дотор өнгөрсөн хугацаанд ямар их асуудал байсныг тааварлашгүй.

НЗДТГ-аас шахмал түлштэй холбоотой урсгал зардал, тээвэрлэлт, агуулах, борлуулагчдын цалин урамшуулал зэрэгт 40 гаруй тэрбум төгрөгийг жилд зарцуулж байгаа аж. Түүнчлэн Засгийн газраас түлш үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн байгууламжуудыг барих зэрэгт дэмжиж ажиллаж буй. Энэ мэтээр төр нь дэмжлэг үзүүлээд байхад ажилчдынхаа, зохион байгуулалтынхаа, шахмал түлшний нөөц хүртээмжээ сайжруулахаар ажиллаагүй "Тавантолгой түлш" ХХК, түүний удирдлагуудад хариуцлага тооцох уу гэх асуудал хөндөгдөхөөс өөр аргагүй нөхцөлд хүрч байна. Нөгөө талдаа, шахмал түлшийг бид анх удаа хэрэглээнд оруулах гэж буй зүйл биш. Гурав дахь жилтэйгээ золгох гэж буй ажилдаа туршлага судалж суухын оронд бүхий л талаар бэлтгэл ажил хангагдаж буй эсэхэд хяналт шаардлага тавих ёстой эрх бүхий албан тушаалтнууд нь өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ. Шахмал түлшний бэлтгэл, зохион байгуулалтаа хангаж чадаагүйн горыг иргэд амсаж байна, М.Ганбаатар дарга аа....

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    нүүрс

    нүүрс намайг түл

  • З
    Зочин

    Сайдуудыг 7 хоног гэр хороололд эхнэр хүүхэдтэйн амьдруулж үзий. Тэгж байж сайн ойлгоно. Амьтан болно доо гарууд.

  • З
    зочин

    Монголд бүтэж байгаа юм юу ч алга. Дандаа худлаа попорсон хүмүүс.

  • Б
    БАГИЙ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН БАЛАГ ТАВАНБЭ ГЭЛҮҮ ЭНЭ НОВШ ЗҮҮН ТИЙШ ГЬ НҮҮЛГЭНЭ ГЭЭД ЗУНЖИН ЗОГСООСОН ЭНЭ Л БУРУУТАЙ

  • К
    к к к

    Кармаагаа гөвчихөөд байж юун шахлам түлш.

  • З
    Зочин

    Мөн хувийн компаниараа ажил хийж улсын ажлыг хийдүүлсэн тавинбэх гэх сайд этгээд хүлээх ёстой.зохион байгуулалтанд хяналт тавих хүн бол тавинбэх гэх этгээд.тавинбэхээ Улаанбаатарыг хөлдөөх,Эрдэнэт хотын өнөөдрийг хүртэл там болгоод байгаа буруутан нь та шүү.одоо хариуцлага хүлээж ажлаа өг.ерөнхий сайдаа энэ нөхрийг өөрчлөөч

  • З
    Зочин

    Иргэдчин хөлдөж үхлээ.

  • М
    Мөнхтүвшин

    Ам ажил хоёр зөрсөн арчаагүй газар юмдаа