Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
SOCIAL POP: Сайд асан “Фортуна“ Н.Батбаярын шинэ дүр төрх олны анхаарлыг татав
100

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр 25 дугаар суваг телевизийн "25-ын Миний муусайн найзууд" 25 жилийн ойн баярын нэвтрүүлэгт оролцжээ.
Н.Батбаяр нь 2004-2016 оныг хооронд УИХ-д гишүүнээр сонгогдож байсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Барилга, хот байгуулалтын сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд зэрэг албан тушаалыг хашиж байв.
Тэрбээр УИХ-ын гишүүний албан тушаалаас бууснаас хойш хэвлэл мэдээллээс хол байсан ба түүний шинэ дүр төрхийг цахим орчинд онцолж байна. Н.Батбаяр УИХ-ын гишүүн байхдаа 99 тэнгэрийг бэлгэдэн УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох талаар дурдаж байсан юм.



