Байшин шатаж, 39 настай эрэгтэй галд өртөж амиа алджээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/янжка зураг/9.21/гал түймэр.jpg

Хөвсгөл аймаг, Ханх сумын нутаг Турт багийн “Хадан хошуу” гэдэг газарт байшин шатаж 39 настай эрэгтэй Г галд өртөж амиа алджээ. Тодруулбал, өнгөрөгч аравдугаар сарын 3-ны өдрийн 22:09 цагт Онцгой байдлын албанд байшин шатаж байгаа талаар дуудлага бүртгэгдсэн аж. Дуудлагын дагуу Ханх сумын Турт 3 дугаар багийн задгайд Г-ийн 7х6 хэмжээтэй дүнзэн байшин шатаж байсныг орон нутгийн иргэд нэг цаг ажиллан бүрэн унтрааж, галд өртөж нас барсан 39 настай иргэн Г-ийн цогцсыг тус сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.