АНУ-ын олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) бүртгэл аравдугаар сарын 6-нд эхэлнэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
40
legacy:post/10,4/mongol-dahi-USA-elchin-saidiin-yam-2019.jpg

АНУ-ын Олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) 2023 оны ээлжит сугалааны бүртгэл энэ сарын 6-ны лхагва гаригийн АНУ-ын Зүүн эргийн өдрийн цагийн бүсийн (Eastern Daylight Time) (GMT-4) үдийн 12.00 цагаас эхлэхээр болжээ. Бүртгэл ирэх сарын 9-ны мягмар гаригийн АНУ-ын Зүүн эргийн стандарт цагийн бүсийн (EST) (GMT-5) үдийн 12.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ сугалаанд АНУ-ын Төрийн Департаментын https://dvprogram.state.gov/ цахим хуудас руу орж электрон хэлбэрээр бүртгүүлэх боломжтой.

Энэхүү сугалаанд бүртгүүлэхэд ямар ч хураамж төлөхгүй.

Хөтөлбөрийн зааврыг AНУ-ын ЭСЯны https://mn.usembassy.gov/.../immigrant.../diversity-visa-mn/ цахим хуудаснаас үзнэ үү хэмээн Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

legacy:post/10,4/244543853_6982935541732010_1976083363112776489_n.jpg