ТАНИЛЦ: “Тэрбум мод“ хөтөлбөрийн хүрээнд мод тарьж буй цэгүүдийн байршил

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/10,4/TSK_0081-scaled.jpg

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт өчигдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХУД-ийн нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд мод тарьсан билээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд 2021 оны аравдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Тодруулбал, нийслэл хотод сонгон авсан 4 байршилд байгууллага, аж ахуйн нэгжүүд өдөр бүр мод тарьж байгаа юм.

МОД ТАРЬЖ БУЙ БАЙРШЛУУД:

ХУД, Шинэ нисэх буудлын зам дагуу “Ногоон хэрэм” төслийн талбай

СХД, 24 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын булаг

БГД, 20 дугаар хороо, ТЭЦ4-ийн урд, Баянгол агропарк

Налайх, 7 дугаар хороо, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн