Виз гаргана хэмээн бусдаас 5,1 сая төгрөг залилжээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:3x3/visa.jpg

Иргэн У энэ оны 02 дугаар сарын 09-ний өдөр БНСУ-ын виз гаргуулахаар 5.123.000 төгрөгийг дансаар шилжүүлж залилуулсан гэх хэргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүллээ. Уг хэрэгт 27 настай А-г холбогдуулан шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг албан ёсны байгууллага буюу Элчин сайдын яам, Консулын газарт хандан визээ мэдүүлж залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.