УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Шатахууны 5 хоногийн нөөцтэй, хомстол үүснэ гэж айх хэрэггүй

Хоосон
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:yondon said/ёндон.jpg

ОХУ-ын "Роснефть" компаниас ачигдах АИ-92 шатахууны ачилтууд хязгаарлагдаж байгаатай холбогдуулан ШТС-уудад ачилтаа хязгаарлаж эхэлсэн талаар "Сод Монгол групп" ХХК-ын албан бичигт ил дурдагдсан. Улмаар ШТС-уудад бензин авах гэсэн машинуудын урт цуваа үүсээд байгаа юм.

Тэгвэл уг асуудалд УУХҮ-ийн сайд Г.Ёндон zarig.mn сайтад тодруулга өгчээ. Тэрбээр "Улаанбаатарт шатахууны 5 хоногийн ердийн хэрэглээний нөөц бий. Мөн ОХУ, Хятадаас шатахуунууд ирж байгаа. Өнөөдөр ААН-үүдтэй уулзсан. Ямар нэгэн хязгаарлалт явагдахгүй. Улстөрийн зохион байгуулалт ч байж болох юм. ААН-үүдийн захирлуудаас шатахууны нөөц үлдэгдлийг нь асуусан. Тэгэж байж энэ 5 хоног гэдэг тоог гаргаж байгаа. Тиймээс иргэд хомстол үүснэ гэж айх шаардлагагүй" гэлээ.