Иргэн Д.Монголхүүг 461 дүгээр ангиас авч “зугтсан“ гэх БИЧЛЭГ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:mongolhuu/ЖАХ.jpg

"Nodoublestandard" хөдөлгөөнийг зохион байгуулсан Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг СБД-ийн цагдаагийн хэлтсээс баривчилчилж Э.Одбаярыг 30 хоног хорих шийдвэр гаргасан бол Д.Монголхүүг шүүхийн шийдвэрээр сулласан. Эдгээр иргэдийг ямар шалтгаанаар саатуулсан талаар ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд "Иргэн Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой обьект буюу цагдан хорих 461-р анги руу халдан Д.Монголхүүг авч явсан. Тэдний энэ үйлдэл хэрээс хэтэрсэн" гэсэн юм.

Нэр бүхий иргэд цагдан хорих 461-р анги руу халдан Д.Монголхүүг авч явсан бичлэгийг хүргэж байна.