“Сэлбэ” дулааны станц ашиглалтад орлоо

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:ads/зураг11 - 2021-10-08T173942.579.jpg

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах “Сэлбэ” дулааны станц шинээр ашиглалтад орлоо.

Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн I үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбож байгаа. Сэлбэ дэд төвийн хүрээнд барьсан “Сэлбэ” дулааны станц нь 28 мBт хүчин чадалтай юм.

“Сэлбэ” дулааны станц ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 280 дугаар цэцэрлэг, 50 айлын орон сууц, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв, 35 дугаар сургууль зэрэг байгууллагууд төвлөрсөн дулаанаар хангагдаж буй юм. Цаашид станцын ашиглалтыг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ хариуцах бөгөөд хэрэглэгчид энэхүү байгууллагад холбогдож, журмын дагуу хүсэлтээ гарган, төвлөрсөн дулаанаар хангагдах боломжтой.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Та бизнесээ эхлүүлэхийн тулд зээл авахыг хүсч байна уу эсвэл компанийн эзэн бол танд бизнесээ санхүүжүүлэхийн тулд зээл хэрэгтэй байна, бид маш бага хүүтэй, маш бага хүүтэй зээл олгодог тул өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Танд бизнес хэрэгтэй, компанийн эзэн, төрийн байгууллага гэх мэт зээл хэрэгтэй байна Тиймээс өнөөдөр зээл авах бол бидэнтэй холбоо бариарай intesa.sanpaolo.insurance@gmail.com Та бидэнтэй холбоо барьсанд баяртай байгаа бөгөөд санхүүгийн амьдралаа сэргээхэд тань туслах болно, бид чин сэтгэлээсээ хүлээж байна