УОК-ын Нэгдсэн шуурхай штаб ор зохицуулалтын талаар хуралдаж байна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:245054719_3074062742912749_1022386515757321423_n_20211009041348 copy.jpg

Коронавирусийн халдварын тархалт ихэссэний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа. Халдвар авсан иргэдийг улаан, улбар шар, шар, ногоон эрэмбээр эрэмбэлж, нэн шаардлагатай өвчтөнийг эмнэлэгт яаралтай хэвтүүлж байгаа ч эрчимт эмчилгээний ачаалал их байна гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна.

Мөн эрүүл мэндийн салбарын хүний нөөц, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн хэрэгцээ их байгааг онцоллоо. УОК-т ор зохицуулах ажлын хэсэг ажиллаж байгаа ч эмнэлгийн орны хүрэлцээ хүнд байна. Энэ асуудлаар УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэргэжлийн хүмүүстэй хуралдаж яаралтай арга хэмжээ авах талаар ярилцаж байна.