Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар ШЕЗ, сахилгын хорооны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгоно

 Хууль эрх зүй
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:4c412a1191fd6826401afad5021eefbcde674626 copy.jpg

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасан байдаг.

Үүнтэй холбогдуулан нийт шүүгчийн анхдугаар чуулган маргааш болох гэж байна. Чуулган Төрийн ордоны “Их танхим”-д 8.30 цагаас эхлэх юм.

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгоно. Мөн холбогдох журмын төслийг хэлэлцэх юм.