Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 152 га талбай шатжээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:2025/04/NewFolder/kheeriyntuymer.jpg

Дорнод аймгийн Чойбалсан суманд хээрийн түймэр гарч, 152 га талбай шатжээ.

Тус сумын Хөхнуур багийн Шороот-Уул гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага 10 дугаар сарын 13-ны 11:45 цагт холбогдох байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Хилийн 0132 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд галыг унтрааж, наймдугаар заставын харуулын даргад хүлээлгэн өгчээ.